Thursday, December 5, 2013

Вэб сайт хийгээд л байдаг, авч явах гэдэг асуудал гараад ирэхээр хийхээсээ хамаагүй хэцүү юм. Сайтын баазын бичлэгийн тоо ихсээд хандалт ихсээд ирэхээр хурдан уншуулах арга мэх хайгаад систем админ болох дөхөж байна. Энэ талаар тэнэж яваад уншсан 1 зүйлээ хуваалцая. Мэддэггүй нэгэнд нь хэрэг болох байх.

Энэ нь PHP-н Cache технологи болох APC. Энэ талаар их сонсож байсан боловч яг нарийн уншиж судлаж үзээгүй юм байна. Codeigniter фрэймворк лав энэтэй харьцах бэлэн сан байдаг болхоор юу хийдгийг нь ч мэдэхгүй шууд ашиглачихдаг байсан. Симфони судалж байхад анх суулгахад APC cache engine суулга гэдэг юм байна лээ. Тэгэхээр энэ яг юу хийдэг engine вэ гэдгийг үзье.

Программистын бичсэн PHP код сервэрт дараах дарааллаар ажилладаг юм байна.

  1. PHP Кодыг файлаас уншиж санах ойд авна
  2. Lexing: PHP кодыг тэмдэгтүүд рүү хөрвүүлнэ.
  3. Parsing: PHP хэлний алдааг шалгаж, гол илэрхийллүүдийг гаргаж авна
  4. Compiling: Гаргаж авсан илэрхийллүүдийг хөрвүүлж Opcode гэдэг зүйлийг үүсгэнэ ( Энэ нь жава-гаар бол ByteCode юм байна )
  5. Opcode-уудыг ажлуулж эцсийн үр дүнг хэвлэнэ.
1 PHP кодыг ажлуулахад эдгээр бүх үе шатыг дамждаг байх нь. APC - гийн гол зорилго нь 1-4-р алхамыг алгасах явдал юм. 1-нт үүссэн Opcode-г сануулаад дараа дуудах үед шууд ашиглах. Ингэснээр хурд хир сайжрах нь тодорхой юм.

Жава хэлэнд Java файлыг Compile-даж .class файл буюу Byteode бүхий файлыг үүсгэдэг. Яг энэ зарчим нь PHP дээр APC Engine-г ашигласнаар үүсэх юм. 

Сервэр дээрээ APC идэвхжүүлээгүй хүн байвал суулгаад идэвхжүүлээрэй. Нилээн үр дүнтэй арга юм байна лээ шүү.

Хэрхэн суулгаж тохируулах талаар доорх линкээр орж үзнэ үү. Уншаад ойлгосон зүйлээ чадан ядан сийрүүлэн бичлээ :)



0 comments:

Post a Comment